Үндэсний бөх

Бөх нь Монголд олон зууны турш байсан, үндэсний спорт юм.

Бөхийн цол

Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.

11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон. Мөн аймгийн наадамд 5 давбал Аймгийн начин, 6 давбал Аймгийн харцага, 7 давбал Аймгийн заан, 8 ба түүнээс дээш давбал Аймгийн арслан, Аймгийн арслан цолтон түрүүлбэл Аймгийн хурц арслан цол олгоно.

Бөхийн өмсгөл

Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.

1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.

Зургийн сан