Оньсон тоглоом
“Хүнийг таних гэвэл нөхрийг нь хар, хүүхдийг таних гэвэл тоглоомыг нь үз” гэсэн мэргэн үг бий. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь Монголчуудын хэдэн зууны турш өвлөж ирсэн оюуны бүтээл болох оньсон тоглоом юм.

Шагайн тоглоом
Нэг талаараа малын хойд хөлийн шаантны нарийн үзүүрт, нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг шагай гэнэ.
Шагайг хонь, ямааны буюу бог малын, бодын шагай гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэж нэрлэнэ. Мөн шагайг буух байдлаар нь өөр өөрөөр нэрлэдэг.
АЛАГ МЭЛХИЙ ӨРӨХ
Үүнийг тоглохын тулд янз бүрийн өнгөтэй шагайгаар алаг мэлхий өрөөд нэгээс арван хоёр нүхтэй шоо орхин, буусан нүхний тоогоор мэлхийнээс авч мэлхий өрсөн шагай дуусахад олон шагай цуглуулсан нь хожно.

Шагай няслах

Шагай няслах тоглоомоор нэг хүүхэд ч гэсэн тоглож болдог. Энэ нь олон шагайг ширдэг дээр цацаж ижил дүрсийг хооронд нь хонийг хониор, морийг мориор нь няслахдаа гурав дахь шагайг шүргэх төдийд дараагийн хүн нясладаг. Ингэж няслахдаа өөр шагай оновол нэг шагай буцааж тавьдаг. Шагайг мөн өргөн вандан дээр өрөөд тусгай суман дээрээ няслаж тоглох ч бас бий. Шагай няслах нь зөвхөн хэсгийг нөгөөгөөр онохоос гадна бөөн шагайг хооронд нь няслаж авсаар эцэст нь олон янзын байрлалаас нясалдаг. Ингэж няслахыг нясамдах, нясанцах, харвах гэж нэрлэх явдал ч байна.